Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 11:10 - Ариун Библи 2013

10 Хэрэв Тэр өнгөрөн явбал, Тэрээр хааж, чуулганыг цуглуулна. Хэн Түүнийг хориглож чадах вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хэрэв Тэрээр өнгөрөн явж, хорьж, эсвэл чуулганыг дуудвал хэн Түүнийг хориглож чадах юм бэ?

Gade chapit la Kopi




Иов 11:10
13 Referans Kwoze  

Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд Мөнөөх нь дахин босгогдохгүй. Тэрээр хүнийг хорьдог бөгөөд Суллагдах арга байдаггүй юм.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Анхнаасаа Сионд “Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд Сайхан мэдээ хүргэгчийг Иерусалимд Би өгчээ.


Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.


Эсвэл хэвлийгээс оргилж гарахад нь Хэн далайг хаалга хатавчаар хязгаарласан бэ?


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг. Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Газар дэлхийгээс ч урт, Тэнгисээс ч өргөн хэмжүүртэй билээ.


Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite