Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 10:15 - Ариун Библи 2013

15 Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол Толгойгоо өндийлгөж чадахгүй. Учир нь би ичгүүрээр дүүрсэн, Зовлон зүдүүрийг минь хараач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Хэрэв би хорон муу бол би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй, ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.

Gade chapit la Kopi




Иов 10:15
23 Referans Kwoze  

Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.


Хэдийгээр би зөв байсан ч Хариулж чадахгүй байсан. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх ёстой байж.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Шаналал, зовлон зүдүүрийг минь харж, Нүгэл бүхнийг минь уучлаач!


Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.


Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.


Хараач, ЭЗЭН, миний яаж шаналж буйг. Гэдэс дотор минь улайдав. Үлэмж тэрсэлснээсээ болж Зүрх минь дотроо хөмрөв. Гадаа илдний хядуур мэт Гэр үхлийн газар мэт болжээ.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ.


Бурханыг мартдаг бүх үндэстэн, Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.


Миний дайснууд буруутан мэт, Миний эсрэг босогч зөвт бус мэт байг.


Тиймээс Түүний оршихуйн өмнө би айдаг. Эргэцүүлэх бүрдээ би Түүнээс эмээнэ.


Бодох бүрдээ би айдас хүйдэст автаж, бие минь салганана.


Би шийтгэгдэнэ, Тэгэхээр дэмий зүтгэж яах юм?


Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга нь үүнд байна.


ЭЗЭН, нэрийг тань тэд эрж хайдаг болохын тулд Нүүрийг нь ичгүүрээр дүүргээч!


Намайг доромжлогч ба гүтгэгчийн дуунаас, Дайсан хийгээд өшөө авагчийн байгаагаас болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite