Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 1:8 - Ариун Библи 2013

8 ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.

Gade chapit la Kopi




Иов 1:8
29 Referans Kwoze  

ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв.


Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.


Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо.


ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.


Харагтун, өөлөх өөгүйг Бурхан үнэхээр үл орхино, Ёр мууг үйлдэгчдийн гарыг Тэрээр эс дэмжинэ.


Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав.


Тэрээр зүрхээ хүн дээр тогтоох аваас Түүний сүнсийг мөн амьсгалыг нь ч Тэрээр Өөртөө хурааж авдаг.


Би найз нөхдийнхөө доог тохуу болжээ Бурханыг дуудаж, Тэр надад хариулдаг байсан Зөвт агаад гэм зэмгүй би Найз нөхдийнхөө доог тохуу болжээ.


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв.


Тэр хүн надад —Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.


Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.


Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно.


Буруутын голт зүрхэнд Гэмт үйлдэл нь ярих агаад, Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй.


Муугаас салж, сайныг үйлд, Амар тайвныг хай, мөшгө!


Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.


Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв.


Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite