Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 1:3 - Ариун Библи 2013

3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.

Gade chapit la Kopi




Иов 1:3
34 Referans Kwoze  

Тэдэнд замыг нь заан сонгож, Тэргүүнд нь залардаг байхдаа би Дайчдынхаа дунд заларсан хаан мэт Гашуудагсдыг тайтгаруулагч нэгэн мэт байж дээ.


ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.


Израиль тариа тарих үед мидианчууд нь амалекчууд ба дорнын хөвгүүдийн хамт тэдний эсрэг довтлон ирдэг байлаа.


Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.


Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.


ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ.


Фараон тэр бүсгүйн төлөө Абрамд бог мал, үхэр, эр эм илжиг, боол, шивэгчин, тэмээ өгч, түүнийг сайхан байлгав.


Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв.


Иаков босож яваад, дорнынхны нутагт хүрчээ.


тэд нэг газар хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир хамт амьдрах аргагүй болж.


Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялаг өгсөн билээ.


Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Моабын хаан Меша хонь үржүүлдэг байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга болон зуун мянган хуцын ноос төлдөг байв.


Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байв.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ.


Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.


Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.


Зеба Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн, бүгд арван таван мянга орчим хүнтэй цэрэг нь тэдэнтэй хамт хуарагнан байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв.


Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв.


Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүрэг болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв.


Түүний хөвгүүд ээлж ээлжээрээ, нэг нэгнийдээ цугларан найрлахдаа эгч дүү гурвыгаа хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.


Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.


Та нар “Сурвалжит хүний гэр орон хаа байна вэ? Гэм буруутны амьдрах майхан хаана байна вэ?” гэдэг.


Баялаг минь агуу учраас мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,


Би Түүнд алхмуудаа тоо ёсоор мэдүүлж, Жонон хүн шиг Түүнтэй тулан учрахсан.


Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.


Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, Дорно зүгийн эрчүүдийг устга.


ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчингүүд, тэмээ, илжиг өгсөн юм.


Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,


Баян хүн нь үлэмж их хонь болон үхэр сүрэгтэй байжээ.


Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


Тэмээг ишмаел хүн Обил, илжгүүдийг меронот хүн Иедеиа хариуцав.


Swiv nou:

Piblisite


Piblisite