2 Түүнд долоон хүү, гурван охин төржээ.
Тэрээр долоон хүү, гурван охинтой байв.
Эхнэр чинь гэрийн чинь доторх Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил, Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй Чидун модны нахиа лугаа адил билээ.
Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.
Өмнө минь дуугүй бай, өөрөө би ярья. Үүний дараа надад юу л болбол болог.
Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.
Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.