Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:9 - Ариун Библи 2013

9 Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.

Gade chapit la Kopi




Иошуа 9:9
21 Referans Kwoze  

Тэд Иошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.


Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”


Түүний нэр эрхэм дээд бөгөөд Сүр жавхлан нь газар тэнгэрийн дээгүүр байдаг тул Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдаг, Бүх алдаршуулал ба магтаалын дээр Өргөмжлөгдөгч Та!


Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны нэрийн төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд ч,


Хэрэв Та энэ ард олныг ганц хүн мэт алж хороох аваас Таны алдар сууг сонссон үндэстнүүд ярихдаа


Донсолж байна, сонссон ард түмнүүд, Айж байна, филистчүүд.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв.


Дараа нь Мосе Едомын хаан уруу Кадешаас элч нарыг илгээж —Таны дүү Израиль ийн хэлж байна. “Бидэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг та мэднэ.


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд сонсов.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв.


Хэрэв тэр хот амар тайвны хариу өгч, чамд хаалгаа нээж өгвөл тэр хотын оршин суугч бүгд чамд албадан ажилчин ба зарц болно.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite