Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:27 - Ариун Библи 2013

27 Ийнхүү тэр өдөр Иошуа гибеончуудыг түлээ бэлтгэгч ба ус зөөгч болгож хотол түмэнд мөн ЭЗЭНий тахилын ширээ болгон сонгох газруудад энэ өдрийг хүртэл ажиллуулсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Харин тэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.

Gade chapit la Kopi




Иошуа 9:27
9 Referans Kwoze  

Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Удирдагчид тэдэнд —Тэднийг амьд үлдээ гэв. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд даяар хотол түмэнд ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.


Иошуа тийнхүү үйлдэхдээ Израилийн хөвгүүдийн гараас тэднийг аварч, израильчууд ч тэднийг алсангүй.


Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд алба гувчуур болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.


Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтны тавь тутмаас нэгийг авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.


Өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор, Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын тавь бүрээс нэгийг Мосе авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд тэдгээрийг өгөв.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.


Бид танд хэрэгтэй бүх модыг Ливанаас огтолж, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татаж авна биз ээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite