Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:25 - Ариун Библи 2013

25 Одоо харагтун, бид таны гарт байна. Та зөв зүйтэй, сайн гэж үзсэнээ л бидэнд үйлд гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.

Gade chapit la Kopi




Иошуа 9:25
12 Referans Kwoze  

Абрам Сараид —Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ.


Харин миний хувьд би та нарын гарт байна. Та нар сайн, зөв зүйтэй гэж үзсэнээ л надад үйлд.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


Тийм ээ Аав минь, учир нь Таны өмнө энэ нь тааллыг олсон билээ.


Ингээд Зедекиа хаан —Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Гидеон Суккотын хүмүүс дээр ирж —Зеба Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод эцэж ядарсан та нарт бид талх өгөх ёстой гэж үү? хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба Залмунна нарыг харагтун гэв.


Иошуа тийнхүү үйлдэхдээ Израилийн хөвгүүдийн гараас тэднийг аварч, израильчууд ч тэднийг алсангүй.


Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite