Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:15 - Ариун Библи 2013

15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.

Gade chapit la Kopi




Иошуа 9:15
10 Referans Kwoze  

Тэгээд хаан гибеончуудыг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнд андгайлсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв.)


Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй энхийн гэрээ тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотыг тулалдан авчээ.


Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.


Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд сонсов.


Иошуа, Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан.) мөн Гибеоны оршин суугчид Израильтай энхийн гэрээ байгуулж, израильчуудтай нэгдсэнийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод,


Наашаа ирж, Гибеоныг цохиход надад туслагтун. Учир нь тэд Иошуа ба Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоожээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite