Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:10 - Ариун Библи 2013

10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.

Gade chapit la Kopi




Иошуа 9:10
13 Referans Kwoze  

Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.


Энэ нь Мосе, Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.


Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээртэй нь, Аштаротыг бэлчээртэй нь,


Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж


Дараа нь Мосе Едомын хаан уруу Кадешаас элч нарыг илгээж —Таны дүү Израиль ийн хэлж байна. “Бидэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг та мэднэ.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ.


Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов.


Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захихдаа “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм.


Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.


Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite