Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 8:6 - Ариун Библи 2013

6 Тэднийг хотоос холдтол бид зугтана. Тэд “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд бидний араас нэхэн гарах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гэж бодох болно.

Gade chapit la Kopi




Иошуа 8:6
7 Referans Kwoze  

Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Бениамины хөвгүүд —Тэд анхных шигээ бидний өмнө цохигдлоо гэлцэв. Харин Израилийн хөвгүүд —Тэднийг хотоос холдуулан зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Фараон, Израилийн хөвгүүдийг “Тэд нутаг төөрч, цөлд мухардсан” гэж бодно.


Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүнтэйгээ хот уруу дөхөж очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд бид тэднээс зугтана.


Та нар отолтоосоо гарч, хотыг эзэл. Та нарын гарт Бурхан ЭЗЭН чинь хотыг өгөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite