Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 8:17 - Ариун Библи 2013

17 Ийнхүү Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн Аи болон Бетелд байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхэн хөөжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Ийнхүү Аи болон Бетелд Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхжээ.

Gade chapit la Kopi




Иошуа 8:17
9 Referans Kwoze  

Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг Зальтнуудын зөвлөгөө даруй хүчингүй болдог.


Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв.


Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи уруу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.


Хотод байсан бүх хүн израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос холдов.


Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.


Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч ирж, хотоос таслагдав. Тэд өмнөхийн адил ард олноос заримыг нь алж эхлэн тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа уруу хүрэх замд задгай талд Израилийн гучин хүнийг устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite