Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:9 - Ариун Библи 2013

9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.

Gade chapit la Kopi




Иошуа 7:9
19 Referans Kwoze  

Юунд египетчүүдээр “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хөнөөлт санаагаар гаргасан юм” гэж яриулах ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, ард түмэндээ хор хөнөөл учруулах санаагаа өөрчлөөч.


Тэд “Израилийн нэр ахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.


Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа.


ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэднийг амласан газартаа аваачих чадалгүй бөгөөд Тэр тэднийг үзэн ядсан учраас тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно.


Гэвч Мосе, ЭЗЭНд —Та Өөрийн хүчээр энэ ард олныг тэдний дундаас гаргасан тул египетчүүд үүнийг сонсоод,


Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?


Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ?


Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.


Бурхан, Таны нэр Таны магтаал шиг Газрын хязгааруудад хүрнэ. Таны баруун мутар ялалтаар дүүрэн.


Авралын маань Бурхан, Алдар нэрийнхээ төлөө бидэнд туслаач. Нэрийнхээ төлөө биднийг аварч, Нүглүүдийг маань уучлаач.


Нэг зүрхээр хамтран хуйвалдаж, Таны эсрэг тэд эвсэн нэгджээ.


Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Swiv nou:

Piblisite


Piblisite