Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:26 - Ариун Библи 2013

26 Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.

Gade chapit la Kopi




Иошуа 7:26
22 Referans Kwoze  

Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.


Хориг цээртэй юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлэн энэрч, чиний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо чамайг олшруулна.


Чулуугаар таглуулж, нүхэн дотор чимээгүй болов.


Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.


Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Ахан болон мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Дараа нь ЭЗЭН газраа чандлан, Ард түмнээ өрөвдөнө.


Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.


Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.


Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.


Нар жаргах үед Иошуаг тушаахад тэднийг модноос буулган авч нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.


Юунд египетчүүдээр “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хөнөөлт санаагаар гаргасан юм” гэж яриулах ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, ард түмэндээ хор хөнөөл учруулах санаагаа өөрчлөөч.


Тэрээр израиль эрийн араас майханд орж, израиль эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо.


Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийд зөв зүйтэйг үйлдвэл тийм байх болно.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүн тогтсон цагт, хот бүрийн ахмадууд, шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас Бурханы маань догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Аяа бидний авралын Бурхан, Биднийг сэргээж, бидэнд хандсан хилэнгээ зогсоогооч.


“Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж, Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана.


Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite