Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:2 - Ариун Библи 2013

2 Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд —Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.

Gade chapit la Kopi




Иошуа 7:2
18 Referans Kwoze  

Тэдний хилийн шугам нь хойд талаараа Иорданаас эхэлж, Иерихогийн хойд тал уруу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Дайтваас мэргэн удирдамжийг дага. Зөвлөхүүд арвин аваас ялалт ирнэ.


Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт.


Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.


Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.


Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав.


Иерихогийн нэг хаан, Бетелийн хажуу дахь Аин нэг хаан,


Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.


Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж.


Тэд Иошуа уруу буцаж ирээд —Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.


Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,


“Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв.


Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.


Swiv nou:

Piblisite


Piblisite