Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:12 - Ариун Библи 2013

12 Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

Gade chapit la Kopi




Иошуа 7:12
21 Referans Kwoze  

Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг бут цохин, Хорма хүртэл тэднийг хядав.


Харин та нарын хувьд гэвэл, хориг цээртэй зүйлсэд шунаж тэдгээрээс аваад Израилийн хуаранг цээрлэлд хүргэж, түүнд лай тарихаас сэрэмжил.


Чи тийм жигшим зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хориг болох вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Учир нь тэр нь сүйрэл хураадаг юм.


Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?


Тэд хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэд золгүй еэ!


Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, Эс тэгвэл Би чамаас хөндийрөн, Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”


Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.


ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.


Мосе эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудацгаав.


Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


Саул —Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай!


Та, биднийг өстнүүдээс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид олз авчээ.


Өө, Бурхан, Та Өөрөө Биднээс татгалзсан бус уу? Өө, Бурхан, Та Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?


ЭЗЭН та нарын дунд байхгүй тул бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно.


Амалекчууд ба канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар илдэнд унах болно. ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан болохоор ЭЗЭН та нартай хамт байхгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite