Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 6:25 - Ариун Библи 2013

25 Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа амьд үлдээв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн элч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.

Gade chapit la Kopi




Иошуа 6:25
11 Referans Kwoze  

Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.


Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?


Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж,


Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ.


Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.


Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Иорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ.


Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.


Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.


Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite