Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 6:23 - Ариун Библи 2013

23 Ингээд туршуул залуучууд дотогш орж Рахаб, түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатныг авчирч, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.

Gade chapit la Kopi




Иошуа 6:23
15 Referans Kwoze  

Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү?


“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв.


Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.


Хүн алсан хэн боловч, алуулсан нэгэнд хүрсэн хэн боловч та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Та нар ба олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.


Тэр хотод зөвт тавин хүн байж болох биш үү? Та ийм газрыг устгах уу? Тэрхүү тавин зөвт хүний төлөө тэр газрыг өршөөх үү?


Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм.


миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.


Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.


Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.


Эмэгтэй тэдэнд —Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уул өөд яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Дараа нь та нар замаараа явж болно гэжээ.


Хотод орох газрыг тэр зааж өгөхөд тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт явуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite