Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 5:13 - Ариун Библи 2013

13 Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд

Gade chapit la Kopi




Иошуа 5:13
24 Referans Kwoze  

ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг илжиг хараад замаас эргэж, тариан талбай уруу явав. Харин Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.


нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —


ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харлаа. Тэгээд Балаам бөхийн, нүүр доош мэхийв.


Харин Давид, ЭЗЭНий тэнгэрэлчийн илднээс айж байсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.


нүдээ өргөн харахад, маалинган хувцас өмсөж Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв.


Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.


Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод,


«Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.


ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.


Маноа босож, эхнэрээ даган явж нөгөө хүн дээр очоод —Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр —Би мөн байна гэв.


Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөхөөсөө илүү урт бөлгөө.


Маноа эхнэртээ —Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв.


ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн.


Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад —Чамтай хамт яваа энэ хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Иаковыг нүдээ өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан ирж яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд,


Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа.


ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад


Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв.


Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite