Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 4:11 - Ариун Библи 2013

11 Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Бүх хүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ.

Gade chapit la Kopi




Иошуа 4:11
7 Referans Kwoze  

Харин чи гэрээний авдрыг дамнан яваа тахилч нарт тушаан “Та нар Иорданы усны зах уруу ороод Иордан дотор зогсож байгтун” гэж хэл гэлээ.


ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иорданы тэхий дундаас гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.


Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.


Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.


Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон зэвсэглэн, Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.


Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн.


Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.


Swiv nou:

Piblisite


Piblisite