Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 3:17 - Ариун Библи 2013

17 Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.

Gade chapit la Kopi




Иошуа 3:17
14 Referans Kwoze  

Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Тэрээр далайг хуурай газар болгосон Тэд хөлөөрөө алхаж голыг гаталсан. Тэнд бид Түүнд баярлацгаав.


Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.


Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.


“Иорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ.


Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд “Та нар Канаан нутагт Иорданыг гатлан орох үедээ,


Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН, Иошуатай ярин —


та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл.


Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.


Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ.


Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.


Swiv nou:

Piblisite


Piblisite