Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:32 - Ариун Библи 2013

32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.

Gade chapit la Kopi




Иошуа 24:32
9 Referans Kwoze  

Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан —Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв.


Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор арилжин авч,


Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм.


Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.


Итгэлээр Иосеф, нас барж байхдаа Израилийн хөвгүүдийн гэтлэлийн тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ.


Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв.


Би чамд ах нарт чинь өгснөөсөө илүү нэг хувийг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.


Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ.


Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Swiv nou:

Piblisite


Piblisite