Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:23 - Ариун Библи 2013

23 Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.

Gade chapit la Kopi




Иошуа 24:23
16 Referans Kwoze  

Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил.


Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,


Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт Гэмт буруу үйлсийг үйлдэхээр Аливаа ёрын зүйлсэд Зүрхийг минь бүү эргүүлээч! Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!


Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач!


Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.


Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.


Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, эцэг өвгөдөд минь тушаасан Өөрийн тогтоол, зарлиг, тушаалуудыг сахиулан мөрдүүлэхийн тулд бидний зүрхийг Тэр Өөртөө хандуулах болтугай.


Бидний Бурхан ЭЗЭН эцэг өвгөдтэй минь хамт байсан шиг бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг эс орхиж, үл умартах болтугай.


Египет нутгаас та нарыг удирдан гаргасан ЭЗЭН Бурхан чинь Би юм. Амаа том ангайлга, Би дүүргэе.


Swiv nou:

Piblisite


Piblisite