Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:2 - Ариун Библи 2013

2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв.

Gade chapit la Kopi




Иошуа 24:2
16 Referans Kwoze  

ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир одоо чиний явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.


хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ингэж айлдаж байна. «Уг гарал үүсэл чинь канаанчуудын нутгаас агаад чи тэнд төрсөн. Эцэг чинь амори эх чинь хит хүн байсан.


Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан.


Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.


Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.


Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.


Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байв.


Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.


Тера дал наслахдаа Абрам, Нахор, Харан гурвын эцэг болсон байжээ.


Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын,


Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.


Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлэв.


Абрам энэ бол Абрахам.


Swiv nou:

Piblisite


Piblisite