Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:12 - Ариун Библи 2013

12 Би та нарын өмнө хорт хэдгэнийг илгээж аморичуудын хоёр хааныг хөөсөн бөгөөд үүнд та нарын сэлэм ба нум оролцоогүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм.

Gade chapit la Kopi




Иошуа 24:12
13 Referans Kwoze  

Бурхан ЭЗЭН чинь тэдний үлдэгсэд болон чамаас нуугдсан хүмүүсийг нь устаж дуустал тэдний эсрэг хорт хэдгэнийг илгээнэ.


Би чиний өмнө хорт хэдгэнийг явуулан хиви, канаан болон хитчүүдийг өмнөөс чинь зайлуулахдаа


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн.


Ингээд Израиль нь аморичуудын нутагт амьдрав.


Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.


Тэд тэр үед Иорданы зүүн тал дахь Бет-пеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан авч Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,


түүний газар нутгийг бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан Иорданы наад талд буюу наран мандах зүгт


Урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нарт болон газар нутагт нь ЭЗЭН үйлдсэн шигээ тэдэнд ч бас тийн үйлдэнэ.


Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.


Түүний сүүдэр уулсыг бүрхсэн, Мөчрүүд нь Бурханы хуш шиг байсан.


Аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлал болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite