Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:1 - Ариун Библи 2013

1 Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв.

Gade chapit la Kopi




Иошуа 24:1
13 Referans Kwoze  

Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч нас өндөр болов.


Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.


Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.


Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ.


Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ.


Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.


Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.


Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба (энэ нь Хеброн юм) зэрэг хотуудыг сонгов.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Тэгээд хаан, хүн илгээж, тэд түүн дээр Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite