Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 23:7 - Ариун Библи 2013

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.

Gade chapit la Kopi




Иошуа 23:7
23 Referans Kwoze  

Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь! Өөр бурхдын нэрийг хүлээн авч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.


Яагаад Би чамайг уучлах ёстой билээ? Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ. Тэднийг Би цадтал хооллоход Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.


Өөр юмс шүтэгсдийн үйл лай үржинэ. Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй, Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй.


Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.


Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад,


Буруутын жимээр бүү яв Мууг үйлдэгчийн замаар бүү алх.


Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол


“Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж, Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана.


Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Чи Бурхан ЭЗЭНээсээ эмээн, зөвхөн Түүнд үйлчилж, Түүний нэрээр тангарагла.


ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла.


Харин энэ өдрийг хүртэл үйлдсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун.


Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно.


Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.


Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмний бурхдаас алийг нь ч бүү дага.


Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.


Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв.


Гэвч хэрэв та нар эргэж, өмнө чинь тавьсан Миний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж мөргөвөл


Swiv nou:

Piblisite


Piblisite