Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 23:12 - Ариун Библи 2013

12 Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол

Gade chapit la Kopi




Иошуа 23:12
28 Referans Kwoze  

Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.


ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.


Гэвч зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдээд, буруутын хийдэг хамаг жигшүүрийг үйлдэх аваас тэр амьд үлдэх үү? Үйлдсэн бүх зөвт үйлс нь үл дурсагдана. Учир нь урвалт ба үйлдсэн нүглийнхээ улмаас тэр үхэх болно.


Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм.


Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.


Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй.


Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!


Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.


Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа.


Иаковын охин Динад тэр үнэн голоосоо татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив. —


Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.


Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.


Тиймд амийнхаа төлөө өөрсдийн Бурхан ЭЗЭНийг ямагт хайрлахыг хичээн анхаарагтун.


тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.


Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.


Тэгэхэд эцэг эх нь түүнд —Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хозлуулаагүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэв. Харин Самсон эцэгтээ —Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite