Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 23:1 - Ариун Библи 2013

1 Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа

Gade chapit la Kopi




Иошуа 23:1
15 Referans Kwoze  

Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чи нас ихэд өндөр болж хөгширчээ. Гэвч эзэмшилд авах маш их газар үлдсэн байна.


Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв.


Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.


Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.


Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,


Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.


Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.


Давид хаан нас өндөр болж өтөллөө. Түүнийг хучлагаар хучаад ч дулаацахаа больжээ.


Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Иерусалимд мөнхөд оршино.


Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа.


Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар тайван байв.


Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагат тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний үед хаанчлал амар тайван байв.


Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite