Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 22:4 - Ариун Библи 2013

4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.

Gade chapit la Kopi




Иошуа 22:4
16 Referans Kwoze  

Манассегийн хагас овгийнхны хамт реубен болон гадынхан Иорданы зүүнтээд буюу нөгөө талд Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан билээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.


Израилийн хөвгүүд, хүн нэгбүр өөрийн өвийг эзэмштэл бид гэр орондоо буцахгүй.


ЭЗЭН та нарт өгсөн шигээ ах дүүст чинь ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцаж ирж болно” гэж хэлсэн.


Ийнхүү Мосе Реубений хөвгүүдийн овогт тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.


Бид газар нутгийг нь аваад, Реубен, Гад, Манассе овгийн хагаст өв болгон өгсөн билээ.


Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд арай ороогүй байна.


Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.


Тэгтэл Тэр —Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.


ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.


Та нар өнөөдрийг хүртэл ах дүү нараа хэзээ ч орхилгүй, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаасан үүргийг үнэнчээр сахиж байв.


Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.


Бурхан ЭЗЭН тань та нартай хамт бус уу? Тэр та нарт эргэн тойронд чинь амар тайвныг өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын оршин суугчдыг миний гарт тушааж, ЭЗЭН хийгээд Түүний ард түмний өмнө энэ газар сөхөрсөн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite