Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 22:30 - Ариун Библи 2013

30 Үүнийг сонссон тахилч Финехас ба түүнтэй хамт байсан хотол түмний удирдагчид болох Израилийн ургийн тэргүүнүүд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийг таашаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав.

Gade chapit la Kopi




Иошуа 22:30
11 Referans Kwoze  

Энэ үг нь Израилийн хөвгүүдийн таалалд нийцсэн ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн суурьшиж байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Энэ үг хаан болон ноёд түшмэдийнх нь таалалд нийцэж, Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов.


Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв байв.


Тэгээд Ахиш, Давидыг дуудан —ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Бурхан, та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд тэдний уур хилэн намдав.


Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ.


Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба идээн өргөлд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.


Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite