Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 22:23 - Ариун Библи 2013

23 Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

Gade chapit la Kopi




Иошуа 22:23
10 Referans Kwoze  

Ионатан, Давидын гэртэй ийнхүү гэрээ байгуулаад —ЭЗЭН, Давидын дайснуудын гараас үүнийг нэхэг! гэв.


Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.


Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ.


Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байваас илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр нэгэн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.


Би буруутад “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ.


Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй түүний хүүг алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай гэжээ.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.


Үүнийг үйлдэхэд бидний санаа зовсон үнэн учрыг хэлбэл “Хожим танай үр удам «Та нар Израилийн Бурхан ЭЗЭНтэй ямар холбоотой юм бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite