Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 21:44 - Ариун Библи 2013

44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв.

Gade chapit la Kopi




Иошуа 21:44
19 Referans Kwoze  

Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.


Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг уруугаа буцаж явлаа.


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.


ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.


ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.


Тэгтэл Тэр —Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.


Чи дайсантайгаа тулалдахаар явахад Бурхан ЭЗЭН чинь тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед,


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.


Арноны хөндийн захад орших Ароер мөн тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм хүчтэй хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.


Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.


Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Израилийн хөвгүүд Иудагаас зугтсан бөгөөд Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite