Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 20:9 - Ариун Библи 2013

9 Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн хотол түмнийхээ өмнө зогсох хүртэлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүйн тулд тийшээ зугтах боломжтой болжээ. Эдгээр хот нь Израилийн бүх хөвгүүдэд мөн тэдний дунд суугч ирмэл хүмүүст зориулагдсан байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.

Gade chapit la Kopi




Иошуа 20:9
5 Referans Kwoze  

Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн тийш зугтан очихын тулд энэ зургаан хот Израилийн хөвгүүдэд ч мөн тэдний дунд буй ирмэл хүн, түр суугчид ч хоргодох газар болог.


Хотол түмний өмнө зогсон шүүгдэх цаг иртэл, тэр үеийн тэргүүн тахилчийг насан өөд болтол, тэр хүн уг хотод хоргодон амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтан гарсан хотдоо буцаж болно” гэж хэлэв.


Эдгээр хотын аль нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдрах оромжийг өгөх ёстой.


Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх ёстой.


Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безер, Гад овгоос Гилеад дахь Рамот мөн Манассе овгоос Башан дахь Голан зэрэг хотуудыг сонгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite