Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 2:5 - Ариун Библи 2013

5 Үдшийн бүрэнхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэднийг бушуу мөшгөн хөөцгөө. Тэгвэл та нар гүйцнэ гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ.

Gade chapit la Kopi




Иошуа 2:5
11 Referans Kwoze  

Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж үгүй.


Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм.


Тэгээд Амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын гулдан хаалгуудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгав.


Ийнхүү нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.


Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.


Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ.


Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite