Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 2:2 - Ариун Библи 2013

2 Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав.

Gade chapit la Kopi




Иошуа 2:2
7 Referans Kwoze  

Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Өдрүүд эхлэхээс авахуулан Би Тэр юм. Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байна.


Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.


Иерихогийн хаан, Рахабт —Танайд ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав.


Иймд Даны хөвгүүд өөрсдийн ургийг төлөөлүүлж, нийтийн дундаас Зора болон Ештаолын таван зоригт эрийг газар нутаг тандаж судлуулахаар илгээж, тэдэнд —Явж, газрыг тандагтун гэв. Тэд Ефраимын ууланд Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.


Swiv nou:

Piblisite


Piblisite