Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 2:19 - Ариун Библи 2013

19 Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.

Gade chapit la Kopi




Иошуа 2:19
23 Referans Kwoze  

Паул зуутын дарга ба цэргүүдэд —Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь


Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.


ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.


Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм.


Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна.


Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.


Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.


Эрчүүд түүнд —Бидний амь та нарын төлөө байг! Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ.


Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна.


Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.


Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад бат үнэн тэмдэг өгч,


Харин чи бидний энэ хэргийг задруулбал биднээр чиний андгайлуулсан энэ тангаргаас бид чөлөөлөгдөг гэв.


Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар.


Swiv nou:

Piblisite


Piblisite