Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 2:12 - Ариун Библи 2013

12 Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад бат үнэн тэмдэг өгч,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч,

Gade chapit la Kopi




Иошуа 2:12
24 Referans Kwoze  

Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бөгөөд итгэгч бусаас ч дор юм.


ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ.


Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа.


Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно.


Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв.


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Тэгэхэд Давид түүнд —Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? гэж асуухад —Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав.


Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав.


миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.


Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, дээрхийг түүнд тангараглав.


Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон,


Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ энд надад одоо Бурханаар тангарагла. Миний чамд сайнаар үйлдсэн шиг чи бас надад болон өөрийнхөө түр суугаа энэ газар нутагтаа үйлдэгтүн гэсэнд —


Бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гарган Фараонд миний тухай дурдаж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?


Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна.


Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд —Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ.


Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотод орох газрыг зааж өгвөл бид чамд энэрэнгүй хандах болно” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite