26 Мизпа, Хефира ба Моза,
26 Мизпе, Хефира ба Моза,
Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав,
Тэр үед Аммоны хөвгүүд хамтдаа дуудагдан Гилеадад хуарагнав. Мөн Израилийн хөвгүүд нэгдэн цугларч Мизпад хуарагнан буув.
Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв.
өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Хермоны хормойд орших хивичүүдэд хэл хүргүүлэв.
Гибеон, Рама ба Беерот,
Рекем, Ирпеел ба Тарала,
Вавилоны хаан, Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод, Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметын хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа нар өөрсдийн хүмүүсийн хамт Мизпад Гедалиа дээр ирцгээжээ.
Иефта Мизпа дахь гэртээ ирэхэд, харагтун, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэх нь тэр. Иефтад түүнээс өөр хөвгүүн ч, охин ч байхгүй, тэр түүний цорын ганц охин нь байсан ажээ.
Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.
Тэгэхэд Самуел —Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.
Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.
Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.
Саулын хүүд дээрэмчний хоёр толгойлогч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр Рехаб бөгөөд хоёулаа бениамин хөвгүүдээс гаралтай, беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг гэж үздэг байв.
Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.
Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.