Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 18:1 - Ариун Библи 2013

1 Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.

Gade chapit la Kopi




Иошуа 18:1
26 Referans Kwoze  

Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ургийн тэргүүнүүдтэй хамт шавга орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.


Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв.


Канаан нутгийн Шилод ирж, тэдэнд хандан —ЭЗЭН бидэнд амьдран суух хотуудыг мал сүргийн бэлчээрийг нь оролцуулан өгөхийг Мосегоор дамжуулан тушаасан билээ гэв.


Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.


Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг уруугаа буцаж явлаа.


Өстнүүдээ араас нь цохиж, Үүрдийн шившигт тэднийг Тэр оруулсан,


Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд танигдахааргүйгээр зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


Ингээд Елигийн гэрийн тухайд Шилод айлдсан ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхээр Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас зайлууллаа.


Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа.


Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх өдрүүдэд тэд Микагийн бүтээсэн сийлмэл хөрөг дүрсийг өөрсдөдөө зориулан тавьдаг байв.


Иеробоамын эхнэр тийн үйлдээд босож Шило уруу явж Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос нүд нь муудаж, харж чадахаа больжээ.


Тэгээд тэд —Харагтун, Бетелээс хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын наран ургах талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа.


Ингээд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явав. Иошуа тэдэнд —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлон бичээд, над уруу эргэж ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавга орхих болно гэж тушаав.


Үүнийг сонсоод Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.


Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугч канаанчуудыг дарав. Тэгээд тааллаараа тэдэнд үйлдэг гэж Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Ингээд Тэр Шило дахь асрыг, Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,


Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв.


ЭЗЭНий өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө гэмгүй байх болно. Энэ нутаг ч ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.


Хэрэв суурьшиж буй нутаг чинь цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй, ЭЗЭНий эзэмшлийн нутагт нааш ирж, бидний дунд оршин суугаач. Гэхдээ бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.


Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу авч ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite