Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 17:1 - Ариун Библи 2013

1 Манассе Иосефын ууган хүү тул түүний овогт газар нутгийг бас хуваарилан өгөв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан учир түүнд Башан Гилеад хоёрыг өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Мөн Манассегийн овогт газар нутгийг хуваарилан өгөв. Учир нь тэр Иосефын ууган хүү байв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан тул түүнд Башан ба Гилеадыг өгөв.

Gade chapit la Kopi




Иошуа 17:1
20 Referans Kwoze  

Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.


Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ.


Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ.


Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.


Тэгээд эцэгтээ —Энэ биш ээ, эцэг минь! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд


Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эд бүгд Гилеадын эцэг Махирын хөвгүүд билээ.


Бениамин аа, чиний ард түмний дунд чамайг дагаж, Ефраимаас амалек гаралтай хүмүүс бууж ирэв. Махираас жанжингууд, Зебулунаас бичээчийн таяг атгагчид бууж ирэв.


Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.


Ингээд Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд болон Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлалыг мөн Башаны хаан Огийн хаанчлалыг, тэдний хотууд болон нутаг дэвсгэрийг, эргэн тойрон дахь газрын хотуудтай нь хамт Мосе өгөв.


Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн тач, Махирын дөч, Гилеадын гуч, Хеферийн ач, Зелофехадын охид иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.


Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв.


Манассегийн бусад хөвгүүдэд ураг ургийнх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь ногдов. Эдгээрийг ургаар нь үзвэл, Иосефын хүү Манассегийн удмын эрчүүд билээ.


Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн —


Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэгэн хувь юм.


Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.


Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин буюу хамаг Израилийн хаан болголоо.


Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite