4 Ийнхүү Иосефын хөвгүүд болох Манассе, Ефраим хоёр өөр өөрсдийн өвийг авав.
4 Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав.
Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад —Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.
Ефраимын хөвгүүдийн бүх ургийн нутаг дэвсгэрийг тоочвол: өв нь зүүнтээд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэлх газраар хиллэж байв.
Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.
Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ.
Тэдгээр нутгийг долоон хэсэгт хуваа. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой.
Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.