Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 16:10 - Ариун Библи 2013

10 Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.

Gade chapit la Kopi




Иошуа 16:10
12 Referans Kwoze  

Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув.


Египетийн хаан Фараон өгсөж яван Гезерийг эзэлж аваад галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ.


Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болж, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн хэдий ч тэднийг бүрмөсөн хөөж гаргасангүй.


Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм.


Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.


Тэр үед Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч Иошуа түүнийг болон хүмүүсийг нь нэгийг ч зугтаалгалгүйгээр хядав.


Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хот нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов.


Гэвч канаанчууд уг нутагт амьдарсаар байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудыг эзлэн авч чадсангүй.


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Израилийн хөвгүүдийн бүрэн устгаагүй тул тэр нутагт тэдгээр хүмүүсийн үр сад үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite