Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 15:8 - Ариун Библи 2013

8 Эндээс уг хилийн шугам нь Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэлд (энэ нь Иерусалим) хүрч, тэндээсээ Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтаад орших уулын оройг өгсдөг аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.

Gade chapit la Kopi




Иошуа 15:8
17 Referans Kwoze  

Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.


Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.


Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй босоод гарч явжээ. Тэгээд тэр Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг бас татвар эм нь байлаа.


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.


Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.


Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдарч иржээ.


ЭЗЭН өөрийг нь эш үзүүл хэмээн илгээсэн Тофетоос ирээд Иеремиа, ЭЗЭНий өргөөний хашаан дотор зогсож, бүх ард түмэнд хандан


Тиймээс, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд Потшерт гулдан хаалганы үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.


Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.


Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав.


Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.


Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдээр цавчиж, галдан шатаав.


Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим буюу Иебус уруу явлаа. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.


Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав.


Swiv nou:

Piblisite


Piblisite