Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 14:9 - Ариун Библи 2013

9 Иймд Мосе надад тэр өдөр тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг чинь чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болог. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан билээ” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тиймээс тэр өдөр Мосе надад тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг бол чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болох болно. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ” гэсэн.

Gade chapit la Kopi




Иошуа 14:9
8 Referans Kwoze  

Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ.


Зөвхөн Иефуннегийн хүү Калеб тэр газрыг үзэх болно. Тэр ЭЗЭНийг бүрэн дагасан учир түүний гишгэсэн газрыг нь Би түүнд бас түүний хөвгүүдэд өгнө” гэв.


Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.)


Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.


Харин одоо, харагтун, израильчуудыг цөл газарт явж байхад ЭЗЭН энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш ЭЗЭН амласныхаа дагуу дөчин таван жилийн турш намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ.


Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.


Мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүлээгчид Газар нутгийг өвлөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite