Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 14:4 - Ариун Библи 2013

4 Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ.

Gade chapit la Kopi




Иошуа 14:4
13 Referans Kwoze  

Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ.


Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.


Түүнээс хойно нэгэн хүн, Иосефт —Харагтун, эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив. —


Иосефын хөвгүүд ургийнхаа дагуу Манассе, Ефраим нар байлаа.


Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж мөн Ефраим ба Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнөө ирэхийг тэднээс хүсэв.


Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.


Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.


Ийнхүү Иосефын хөвгүүд болох Манассе, Ефраим хоёр өөр өөрсдийн өвийг авав.


Swiv nou:

Piblisite


Piblisite