Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 14:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭНий тушаасан ёсоор эдгээр нутгийг Мосе есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.

Gade chapit la Kopi




Иошуа 14:2
14 Referans Kwoze  

Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ —Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.


Та нар уг нутгийг ургуудынхаа дагуу шавгаар хуваан өвлөх болой. Ихэд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Шавга хаана бууна, тэр нь түүнийх болно. Та нар эцгүүдийнхээ овгийн дагуу өвлөн эзэмших ёстой.


Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.


Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх агаад Шаламгай хүчтэнүүдийн хоорондохыг ч шийдэх аж.


тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд шавга нь Маттиа дээр бууж, тэрээр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.


Та нарт уг нутгийг хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.


Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.


ЭЗЭН, Мосетэй ярин —


Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.


Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилийн хөвгүүдэд хуваав.


Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite