Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 14:12 - Ариун Библи 2013

12 Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэгэхээр одоо тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд анакчууд аугаа том бэхлэгдсэн хотуудтайгаа байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ ЭЗЭН надтай хамт байж, Түүний хэлсэнчлэн тэднийг би хөөн гаргаж ч болзошгүй юм гэв.

Gade chapit la Kopi




Иошуа 14:12
21 Referans Kwoze  

Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,


Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.


Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв.


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав.


Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.


Учир нь тэд илдээрээ Газар нутгийг эзлээгүй. Гар нь бус харин Таны баруун мутар, Таны хуруу ба оршихуйн гэрэл тань Тэднийг аварсан билээ.


Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.


Гэвч Мосед ЭЗЭН —Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлдэнэ гэж айлдав.


Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.


Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite