Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 14:1 - Ариун Библи 2013

1 Канаан нутагт тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарилахад түүнийг нь Израилийн хөвгүүд өвлөн авсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм.

Gade chapit la Kopi




Иошуа 14:1
10 Referans Kwoze  

Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад өвлүүлсэн нь


Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ —Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.


Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —


Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулж, чи айх аюулгүй амьдрах болно.


Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун.


Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ургийн тэргүүнүүдтэй хамт шавга орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.


Тэгтэл левичүүдийн бүлийн тэргүүнүүд нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгийн бүлийн тэргүүнүүд дээр


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite