Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:31 - Ариун Библи 2013

31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

Gade chapit la Kopi




Иошуа 13:31
14 Referans Kwoze  

Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Аштарот ба Едреид хаанчилж байсан Башан дахь Ог хааны (рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн) бүхий л хаант улсыг багтааж байлаа. Мосе тэднийг цохиж, хөөн зайлуулсан юм.


Иорданы цаад талд Иерихогийн зүүнтээд Моабын талд Мосе байхдаа эдгээр нутгийг өв болгон хуваасан юм.


Учир нь Манассегийн охид, хөвгүүдийнх нь дунд өв авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.


Дараа нь Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр, Баалууд ба Ашторэт, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг хаяж, Түүнд эс үйлчлэв.


Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.


Тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирч, “Бид ЭЗЭНийг умартан орхиж, Баалууд ба Ашторэтод үйлчлэн нүгэл үйлджээ. Харин одоо дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэсэн билээ.


Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээртэй нь, Аштаротыг бэлчээртэй нь,


Гилеад Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч Миний толгойн дуулга. Иуда бол очирт таяг минь.


Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башан нутгаас гадна, арван зурвас газар байв.


Гилеад Иорданы нөгөө талд хоцров. Дан харийн хөлөг онгоцон дээр юунд үйлчилнэ вэ? Ашер далайн эрэгт сууж, зогсоолын дэргэд хэвийн амьдарч байхад


Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэгэн хувь юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite